Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан Чойномтой нөхөрлөж явсан болон тайз дэлгэцийн урлагт шинэ соргог бүтээл туурвисан зарим зохиолчдыг Чойномын шагналаар шагнав.
Хүүхэлдэйн театрт 2009 оны 1-р сарын 5-нд зохиогдсон “Утгын чимэг” наадам дээр Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Пүрэвсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа, МЗЭ-ийн шагналт, зохиолч Авидын Шартолгой нарт олгосон байна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй П.Пүрэвсүрэн гуайн гэрт нь 1-р сарын 10-нд очиж шагналыг гардуулав.