“Оюухай” номон билетээр Р.Чойном найрагчтай танилцаарай

oyuhai2005“Оюухай” номон билетээр Р.Чойном найрагчтай танилцаарай

Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит яруу найргийн “Оюухай-2006” наадам ирэх 12-ны өдөр болох гэж байна.
Уг өдрөөс өмнө амжиж, “Оюухай” номыг Р.Чойном “найрагчийн уран бvтээлийг хvндлэн дээдэлдэг уншигч та худалдан авбал “Оюухай -2006” наадмыг vзэх боломжтой болох юм байна. Учир нь уг ном Р.Чойном найрагчийн эргэн тойронд зохион байгуулж буй олон арга хэмжээг vнэ төлбөргvй vзэж сонирхох боломжийг нээн өгч байгаа нэг ёсны номон билет гэж нэрлэж болох юм.
Уг номон билетээр та ямар ямар арга хэмжээнд оролцож болохыг одоо дурдъя.
Наадмын Алтан цомын эзнээр хэн тодрохыг vзэхээс гадна хоёр дахь шатанд шалгарсан яруу найрагчид шvлгээ уншихыг, нэрт яруу найрагчийн амьд дуу хоолойг сонсон “Р.Чойномын номын сан” номын урамшуулалт худалдаанд оролцох, “Оюухай” номоосоо тvvний шилдэг шvлгvvд болон бусад яруу найрагчдын нөхөрсөг шог шvлгvvдийг уншиж, “Дижитал монгол сугалаа”-гаар азаа vзэх юм.
Р.Чойномын нэрэмжит яруу найргийн “Оюухай-2006” наадмын шигшээд нийт 29 яруу найрагч тунаж vлдсэний нэг нь Ардын уран зохиолч, хоёр нь төрийн шагналт, дөрөв нь Болор цомын эзэн юм байна.

Ардын эрх сонин 218 /496/ 2006-11-09
С.Цолмон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *