“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-6

031-Sumtei-budarin-chuluu.jpg

news_20110514Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

 

 

Сайнжаргалын Начин (МУИС)

Зүүдний эдлэн
Тэнд миний амрагууд
Бэх нь хатаагүй үзгийг надад бариулж
Тэгэхээс тэг гэсэн мэт
Бүгд хувцсаа нөмгөлж
Нэрсэн дарсны охь дээжээр шагнадаг
Гомдол баярынх нь их сэжүүрийг би
Харцнаас нь ойлгож цаасанд бэхээ дүрэхэд
Ганц нэгхэн ялаа дүнгэнэх төдий чимээг
Бодолтойгоо уусгаж цасан шуургыг аяархан сөрдөг
Сөрөн сөрсөөр он цагийг дөтөлж
Сэрүүн тунгалаг бурхадын цээж огшоох амьсгалд
Түр амсхийдэг
Уртын урт аялалын төгсгөл мэдэгдэхгүй
Яван явсаар зэрэглээнд бүдчиж
Зээгэлсэн шаргал талд ганцаар очиход
Бичсэн шүлгийг минь хэрээнүүд хээр талаар нэг
Уншин гуагалана
Энэ бүгдээс нэг мөсөн салж
Эргэцүүлэх зүйлгүй амгалан мөнхийг хүсэхэд
Хариулт нь үхсэний минь дараа л….

Гүйцэтгэгчийн Оргилболд (ШУТИС)

***
Жирийн амьдрал гунигтай. Улам л гунигтай болно.
Жил сар давтагдсан ч ийм л байх болно.
Асуух хэрэггүй. Яагаад ийм байгаа тухай
Амьд байгаа минь л, жирийн амьдарч байгаа минь л
Аз жаргалтай санагдаж байна.
Одоо би энә бүхнээ юугаар ч солихгүй
Оньсого мэт амьдралынхаа хариултыг хайж цөхөхгүй
Надаар огтлогдсон дурсамж бүхэний онгологдсон аялгууг
Нам гүмийн дэргэд үдшийн сонорт аялаж өгөх болно.
Хэн нэгний сэтгэл шиг хүйтэн өдрүүдээс
Хэсэгтээ л уйдахгүй нүцгэн амьдрах болно.
Толинд туссан миний харцнаас
Үхэл намайг энхрийлэн ширтэвч
Тоомжиргүйхэн сахалаа хусаж
Унах нулимсныхаа төлөө уйлж амьдрах болно.
Өглөө мандах нарыг хуучин байшингийн цонхоор ширтэж
Өнә эртийн тэр сайхан явдал дахин давтагдахыг төсөөлөн амьдарна.
Хоногшиж дассан хотынхоо зэлүүд чимээнээс залхсандаа
Хоолойгоо боомилчихолгүй амьд хэвээр үлдэнэ.
Цаг хугацаа өнгөрсөн ч улам л гунигтай болно.

Махвалын Өнөржаргал (Отгонтэнгэр Их сургууль)

Орчихуйн хязгаар
Будаж үзээгүй харанхуй өнгөөр буй биеэ бүхэлд нь хулдлаа
Буцаж болохгүй нарийхан жимээр будантай шахалдан давхиж одлоо
Өмнө уулзаагүй “саарал хүнтэй”
Өрөөсөн хөлөөрөө мэнд мэдлээ
Өнгө ялгарахгүй орон зайд
Өнөөдөр л би хүрч ирлээ
Түмэн хүн дуу аялах ч
Түй гэж шүлсээ хаях ч
Түгдчиж зарим нь элдвийг хүүрнэх ч
Түмэнтээ сонсоод үл дуулдана
Тэхнээ гэнэтхэн
“Эндээс од ойрхоон” гэж эмгэн хүн надад шивнэнэ
Эгээ л би юу гэлтэй их адилхаан тэр надтай
Харахнээ эндэх хүмүүс харанхуй бодол шиг минь саарал өнгөтэй юм
Үзэхнээ өнөөх эмээ
Өөр шиг минь харанхууй, гүн харанхуй өнгөтэй юм
Эгдүүцэж төвөгшөөх хэрэггүй ээ
Энд танилууд маань амьдардаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *