“ОЮУХАЙ-2011” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

034-Oyukhai-naadam.jpg

Монгол улсын Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан Р.Чойномын нэрэмжит “Оюухай” яруу найргийн уламжлалт наадмыг зохион байгуулж байна.

Хугацаа:
Яруу найрагчид бүтээлээ товч анкет, нэг хувь зургийн хамт 2011 оны 9-р сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл Р.Чойномын Өвийг хамгаалах “ӨД” Сан дээр хүргэж өгөн оролцох эрхийн бичгээ авна. Хөдөө орон нутгаас оролцох шүлэгчид “Улаанбаатар-11, 20А-67” шуудангийн хайрцагт “Р.Чойномын Оюухай-2011 яруу найргийн наадамд” гэж хаяглан явуулах бөгөөд төлбөрийг дансаар шилжүүлсний дараа оролцох эрхийн бичиг авна. Эрхийн бичиг 2000 төгрөг.

Данс: ӨД САН, Худалдаа хөгжлийн банк, 453084973

Шалгаруулах журам:
Уралдаанд оролцох яруу найрагчид чөлөөт сэдвээр бичсэн дөрөв, Чойномд зориулсан сэдвээр нэг, бүгд таван бүтээлээр оролцоно.

Судлаач, яруу найрагчид, уншигчдын төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн баг уралдаанд ирсэн бүтээлүүдээс 20 бүтээл сонгоно.

Шалгарсан 20 оролцогчийн хамгийн өндөр оноо авсан нэг шүлгийг үзэгчдэд уран сайхнаар уншин толилуулж, цомын эзэн болон шагналтнуудыг тодруулна. Шалгарсан бүтээл хэнийх болохыг оролцогчид болон шүүгчид хамгийн сүүлийн мөчид мэдэх болно.

Наадмын хугацааг жич зарлана.
Шагналын сан:
Тэргүүн байр – 1 яруу найрагч – Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2011” наадмын алтан цом, мөнгөн шагнал

II байр 1 яруу найрагч – мөнгөн шагнал

Тусгай байр 2 яруу найрагч – мөнгөн шагнал

Зохион байгуулагчид:
Р.Чойномын Өвийг хамгаалах “ӨД” сан

Монгол Уламжлал Академиа
Хэнтий аймгийн Дархан сумын ЗДТГазар

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49/1, 8-р байр, 202А тоот

Мэдээллийн технологийн үндэсний паркын баруун талд
Утас: 7010-4224, 9908-4224, 9863-4240

Web:
www.choinom.mn choinom_udsan@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *