БОР-ӨНДӨР ХОТЫН ЗУРГИЙН ЦОМОГ ХЭВЛЭГДЛЭЭ

Хэнтий аймгийн Дархан сумын тавдугаар баг Бор-Өндөр хотын үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадам 2011 оны 8 сарын 3-5-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Ойд зориулсан олон бүтээлч ажлуудын нэг нь Бор-Өндөр хотын түүхэн агшнаар бүтээгдсэн зургийн цомог байлаа.

Номын өмнөх үг
Эрхэм хүндэт Бор-Өндөрчүүд та бүхэндээ Бор-Өндөр хот үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж хотынхоо ойд зориулсан гэрэл зурган номыг өргөн барья.
Энэхүү номыг бүтээхдээ Бор-Өндөр хотын 30 жилийн түүхийг бүтнээр нь харуулах боломжгүй ч гэсэн гэрэл зураг түүхийн нэгээхэн хэсэг болохыг хүн бүхэн ойлгоно гэдэгт найдаж байна. Номын зургийг цуглуулах явцад түүх өгүүлсэн зураг олдохгүй, зураг нь чанарын шаардлага хангахгүй зэрэг бэрхшээлүүд олон байлаа. Энэ ном нь Бор-Өндөр хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийн сэтгэлийн дэмжлэгтэйгээр бүтсэн тул зураг нь мөнхлөгдөөгүй үлдсэн Бор-Өндөрийн хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан олон хөдөлмөрч иргэдээсээ хүлцэл өчье.
Номыг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн гэрэл зургийн эзэд, Улаанбаатар хот дахь Бор-Өндөр хотын Иргэдийн зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлье.
Уул толгодын уулзах хязгаарт нь
Учран золгохын ерөөлтэй
Гандирсын залуу хотод минь
Газар газрын дуу хууртай Бор-Өндөр хотынхоо 30 жилийн ойн баяр наадмаар сайхан наадаарай!

БОР-ӨНДӨР ХОТЫН ЗАХИРАГЧ М.БАТТУЛГА

news_20110808_2Бор-Өндөр хотын Иргэдийн зөвлөлийн хэсэг гишүүд. 2011.07.31

Бор-Өндөр хот үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан гэрэл зургаар бүтээсэн энэхүү номонд сэтгэлийн хандив (4 000 000 төгрөг) өргөсөн Удирдах зөвлөлийн гишүүд:
Иргэдийн зөвлөлийн дарга, “Аспект холл” ХХК-ийн захирал Галсандамбын Намсрай
Боловсролын ухааны магистр, багш Дагдандоржийн Хэрлэнцэцэг
Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Лхамжийн Онцгойбаяр
“Бимекс ХХК-ийн экспорт, импортын менежер Банзрагчийн Ганзоригт
“Ландбридж” ХХК-ийн тээвэр эрхэлсэн дэд захирал Ганболдын Гянтболд
“Жи энд Юу“ ХХК-ийн захирал Ганболдын Чинтөмөр
“Амин цэцэг“ ХХК-ийн захирал Гомбосүрэнгийн Ганбагана
МУБИС-ийн БТДС-ийн багш, дасгалжуулагч, спортын мастер Аюурын Амгалан
“Мэдээлэл холбооны сүлжээ“ ТӨК-ийн мэргэжилтэн Цагаачийн Баярбилэг
“Жиком пресс“ ХХК-ийн захирал, Р.Чойномын өвийг хамгаалах “ӨД“ Сангийн тэргүүн Дорлигийн Ганболд
“Геотрейд“ ХХК-ийн захирал, Монголын улсын Тэргүүний геологич, тэргүүний уурхайчин Дэмбэрэлийн Энхбаатар
Бор-Өндөрийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны анхны дарга, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн анхны орлогч дарга Жадамбаасүрэнгийн Авирмэдийн хүү, “Аноджин“ ХХК-ийн захирал Авирмэдийн Энхмандах

Leave a Comment

Your email address will not be published.