“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” НОМ 2011 ОНЫ ШИЛДЭГ НОМЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

news20111222“Интерном” номын их дэлгүүр жил бүр хамгийн их борлуулалт сайтай номуудаа шалгаруулдаг уламжлалтай билээ. Монголын уран зохиолын төрөлд Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” номын хоёр дахь хэвлэлт шилдэг таван номын нэгд багтжээ.

“Интерном” номын их дэлгүүр 2011 оны шилдэг номуудаа шалгаруулан “Grand book-2011” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ удаа нийт арван төрлөөр тус бүрээр хамгийн их борлуулалттай байсан таван номыг шалгаруулан нийт 50 номын үзэсгэлэн худалдаа гаргасан байна.

Орчуулгын уран зохиол, Монголын уран зохиол, хувь хүний хөгжил, түүх нийгэм, далд ухаан, бизнес эдийн засаг, гэр бүл эрүүл мэнд, хэрэглээний гарын авлага, хуухдийн зурагт ном, намтар дурсамж гэсэн арван төрлөөр шилдэг номнуудыг шалгаруулсан бөгөөд “Grand book-2011” ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны 17 цагт “Интерном” дэлгүүрт болно.

Монголын уран зохиолын төрөлд Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу”, Т.Хонгорзулын “Хайрын тухай үлгэр”, Б.Шүүдэрцэцэгийн “Хайр”, Д.Урианхайн “Түүвэр зохиолууд”, Монголын утга зохиол судлалын төвөөс эрхлэн гаргасан “Алтан үеийн яруу найраг” номууд шалгарав.

Орчуулгын уран зохиолын төрөлд “Сүүдрээр алхагч”, “Чонон сүлд”, “Хиртэлт”, “Шинэ сар” номууд шалгарчээ.

Leave a Comment

Your email address will not be published.