ХИЙСЭН АЖЛУУД
ХИЙСЭН АЖЛУУД
Дэлхийн найрагчид Чойномыг үнэлэв
2006 оны 9-р сард Дэлхийн яруу найрагчдын 26-р их хурлын үеэр Р.Чойномын нүүдлийн музейн танилцуулга, эд өлгийн зүйлсийн тайлбарыг монгол бичиг, кирилл, англи хэлээр хөрвүүлэн шинэчилж, хурлын танхимд байрлуулан, яруу найрагчийн уран бүтээл, авьяас билгийн ур чадварыг 50 гаруй орны 300-аад зочид төлөөлөгчдөд үзүүлсэн нь
Монголын зохиолчдын оюуны чадавхи хэр зэрэг өндөр төвшинд байгааг харуулж, тэднээс өндөр үнэлэмж авсан юм. Р.Чойномын нүүдлийн музейг Бельги, Хятад, Тайвань зэрэг орнууд урьсан нь тус музейн үнэ цэнийг улам өндөрт өргөж байгаа болно.
“Өд” сангаас “Р.Чойном” уянгын өчил драмын жүжиг 2007 оны 6 дугаар сарын 4-нд Хэнтий аймгийн Дархан сумын Соёлын төвийн тайзнаа нээлтээ хийж, нутгийн зон олонд толилуулав. Уг жүжгийн зохиолыг Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, зохиолч А.Шартолгойд захиалан бичүүлж, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулж, гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тогложээ.
“Р.Чойном” жүжиг Улаанбаатар хотод 2007 оны 6 дугаар сарын 17-нд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавигдсанаар драмын урлагийн салбарт “Өчил драм” буюу дан яруу найргийн хэлбэрээр тоглогдсон анхны жүжиг болсон юм. Энэ жүжгийг Хэнтий, Дорноговь, Дархан-Уул аймгийн зарим сумд, орон нутгийнханд үзүүлэхийн зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа байгууллагуудад тоглосон нь соёл, урлаг хүмүүжлийн чухал арга хэмжээ болж чадсан.
Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан Чойномтой нөхөрлөж явсан болон тайз дэлгэцийн урлагт шинэ соргог бүтээл туурвисан зарим зохиолчдыг Чойномын шагналаар шагнав.
Хүүхэлдэйн театрт 2009 оны 1-р сарын 5-нд зохиогдсон “Утгын чимэг” наадам дээр Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Пүрэвсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа, МЗЭ-ийн шагналт, зохиолч Авидын Шартолгой нарт олгосон байна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй П.Пүрэвсүрэн гуайн гэрт нь 1-р сарын 10-нд очиж шагналыг гардуулав.
Яруу найргийн наадам зохион байгуулж буй талаар;
– Чойномын нэрэмжит яруу найргийн “Оюухай” наадам нь 1993 оноос хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж эхэлсэн боловч 1999 оноос хойш тасарсан байсныг 2005 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод сэргээн зохион байгуулсан бөгөөд, энэ наадамд Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос нийт 65 найрагч хүрэлцэн ирж оролцсон. 2006 онд тус наадмыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулахад хот хөдөөгийн 103 найрагчийн 206 бүтээл ирсэн ба энэхүү наадам нь улсын хэмжээний яруу найргийн наадам болон өргөжсөн юм. Энэ наадмын онцлог нь тэргүүн байрын шагналтанд Алтан цом гардуулснаар наадмын нэр хүндийг өсгөж, яруу найрагчдын урам зоригийг бадраасан арга хэмжээ болсон.
Р.Чойномын зохиол бүтээлүүд 1993 оноос эхлэн гадаадын уншигчдад хүрч эхэлсэн юм. Эдгээр нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах оронд хуучин монгол бичгээр 10 гаруй цуврал ном, хэвлэгдсэн нь бүгд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэгдэж байсан бол 2007 онд ӨД сангийн зөвшөөрөлтэйгөөр “Хар цэцэг” туужийг БНСУ-д солонгос хэлээр хэвлүүлсэн юм. Түүнчлэн Япон, Тайвань, Бельги улсуудад Р.Чойномыг судлаач-эрдэмтэд, сонирхогч, уншигчидтай болоод байна.
Яруу найргийн наадам зохион байгуулж буй талаар;
– Чойномын нэрэмжит яруу найргийн “Оюухай” наадам нь 1993 оноос хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж эхэлсэн боловч 1999 оноос хойш тасарсан байсныг 2005 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод сэргээн зохион байгуулсан бөгөөд, энэ наадамд Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос нийт 65 найрагч хүрэлцэн ирж оролцсон.
– 2006 онд тус наадмыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулахад хот хөдөөгийн 103 найрагчийн 206 бүтээл ирсэн ба энэхүү наадам нь улсын хэмжээний яруу найргийн наадам болон өргөжсөн юм. Энэ наадмын онцлог нь тэргүүн байрын шагналтанд Алтан цом гардуулснаар наадмын нэр хүндийг өсгөж, яруу найрагчдын урам зоригийг бадраасан арга хэмжээ болсон.
Яруу найраг сонирхогчид, хүүхэд, залуучуудын дунд Р.Чойномын амьдрал уран бүтээлийг таниулан сурталчлах талаар зохион байгуулсан ажлуудаас;
– Улсын Үндэсний номын санд номын хишиг болгон Р.Чойномын цуврал номуудаас өргөн барьсан. Мөн Хүүхэд, залуучуудыг ном уншдаг, номонд дуртай болгох, тэдэнд Р.Чойномын амьдрал, уран бүтээлийг сурталчлан, таниулахаар Хүүхдийн номын ордонд дээрх цувралуудаас (нийт 30 ширхэг) номын хандив болгон өргөсөн.
– 2005 онд Р.Чойномын мэндэлсэний 70 жилийн ойг тохиолдуулан оюутан, сурагчдын дунд “Р.Чойномыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт зохион бичлэг, эссэ бичлэг, уран уншлагын уралдааныг тус ордонтой хамтран зохион байгуулан 12 дугаар сард шалгаруулж, “ӨД” Сангийн шагналаар шагнаж урамшуулсан.
– Их дээд сургуулиуд, уран бүтээлийн нэгдлүүдийн урилгаар яруу найраг сонирхогч, оюутан залуустай уулзаж, Р.Чойномын амьдрал уран бүтээл болон сангийнхаа ажлыг байнга сурталчлан танилцуулж байна.
“Оюухай” номон билетээр Р.Чойном найрагчтай танилцаарай
Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит яруу найргийн “Оюухай-2006” наадам ирэх 12-ны өдөр болох гэж байна.
Уг өдрөөс өмнө амжиж, “Оюухай” номыг Р.Чойном “найрагчийн уран бvтээлийг хvндлэн дээдэлдэг уншигч та худалдан авбал “Оюухай -2006” наадмыг vзэх боломжтой болох юм байна. Учир нь уг ном Р.Чойном найрагчийн эргэн тойронд зохион байгуулж буй олон арга хэмжээг vнэ төлбөргvй vзэж сонирхох боломжийг нээн өгч байгаа нэг ёсны номон билет гэж нэрлэж болох юм.
Уг номон билетээр та ямар ямар арга хэмжээнд оролцож болохыг одоо дурдъя.
Наадмын Алтан цомын эзнээр хэн тодрохыг vзэхээс гадна хоёр дахь шатанд шалгарсан яруу найрагчид шvлгээ уншихыг, нэрт яруу найрагчийн амьд дуу хоолойг сонсон “Р.Чойномын номын сан” номын урамшуулалт худалдаанд оролцох, “Оюухай” номоосоо тvvний шилдэг шvлгvvд болон бусад яруу найрагчдын нөхөрсөг шог шvлгvvдийг уншиж, “Дижитал монгол сугалаа”-гаар азаа vзэх юм.
Р.Чойномын нэрэмжит яруу найргийн “Оюухай-2006” наадмын шигшээд нийт 29 яруу найрагч тунаж vлдсэний нэг нь Ардын уран зохиолч, хоёр нь төрийн шагналт, дөрөв нь Болор цомын эзэн юм байна.
Ардын эрх сонин 218 /496/ 2006-11-09
С.Цолмон
Оюухай наадам 1994
Р. Чойномын нэрэмжит яруу найргийн “Оюухай-94” наадам Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод боллоо. Наадмын нээлтэд Р.Чойномын ах дүү, төрөл төрөгсөд оролцов.
“Оюухай-94”-д Хэнтий, Дорноговь аймаг, Улаанбаатар, Дархан хотын нийт 38 шүлэгч авьяас билгээ сорьсноос яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ түрүүлж 30 мянган төгрөгөөр шагнууллаа. Яруу найргийн тэмцээнийг Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, «Монгол хоршоо» банкны салбар, аймгийи нефть хангамжийн газар, Хэрлэн хорооны Засаг даргын тамгын газар ивээн тэтгэжээ.